БНХАУ Монголоос мах импортлохоо түр хугацаагаар ЗОГСООЛОО

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

БНХАУ Монголоос ямаа, хонины мах болон махан бүтээгдэхүүн импортлохоо түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай БНХАУ-ын Засгийн газар өчигдөр мэдэгдсэн юм. Мэдэгдэлд Монгол Улсад малын тоо толгой хорогдоход хүргэдэг каприпоксвирус дөрөвдүгээр сарын 29-нд илэрсэнтэй холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан гэжээ.

Каприпоксвирус нь "Chordopoxvirinae" дэд овог, "Poxviridae" овгийн вирусийн төрөл юм. Каприпоксвирусүүд нь амьтанд халдварладаг вирусүүд дундаас хамгийн ноцтой төрөлд нь багтдаг аж. Халдварлахдаа голчлон хонь, ямаа, үхэрт халддаг гэж судалжээ.

Махны экспорт зогссон эсэх, каприпоксвирус илэрсэн талаар ХХААХҮЯ-аас тодруулахад "Мэдээлэл өгөх боломжгүй байна" гэж хариуллаа. 

Дэлхий дахинд ковид19 халдвар тархсаны улмаас БНХАУ руу мах экспортлох үйл ажиллагаагаа хоёр талд зөвшилцсөний үндсэн дээр өнгөрсөн онд зогсоосон юм. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-нд БНХАУ-руу үхэр, хонины махны экспорт дахин сэргэх нөхцөл бүрдсэн. БНХАУ руу дулааны аргаар боловсруулж, гүн хөлдөөсөн үхэр, хонины мах экспортолно гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байлаа. Тэрээр “Ковид19 халдварын улмаас өнгөрсөн оны зургадугаар 30-наас хойш зогсоод байсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх талаар ГХЯ болон холбогдох байгууллагууд БНХАУ-ын талтай хамтран ажилласны дүнд үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөл энэ сарын 20-нд бүрдсэн. Махны экспортыг Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу эхлүүлж, цаашид үе шаттай нэмэхээр тохиролцсон” гэсэн юм.

Ташрамд дурдахад, ХХААХҮЯ-наас 2020 онд гаргасан тайланд Монгол Улсаас БНХАУ-д адууны мах экспортлох эрхтэй 12, хонь ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй зургаа, дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 15, нядалгааны эрхтэй 10 аж ахуйн нэгж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636905
1 эможи

бар
2022-05-12 15:20
ашгүй дэ хужаа нар бол хэнгч хайрлхгүй их муу хүмүүс
keyboard_arrow_up