Б.Хишигжаргал: Энэ онд гүйцэтгэлээс давуулсан орлогоороо сувилагч, тусгай мэргэжилтнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран АЖИЛЛАНА

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр  "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна. Тус өдрийн хүрээнд Нэгдүгээр Төв эмнэлгийн /УНТЭ/-ээс сувилагч нартаа зориулан хүндэтгэлийн хурлыг зохион байгууллаа.

"УНТЭ эрүүл мэндийн цалингийн шатлалуудыг 30-50%-иар нэмэгдүүлсэн хэмжээний цалин олгож байна"

Арга хэмжээг УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал нээж үг хэлэв. Тэрбээр " УНТЭ-ийн үе үеийн алтан гарт сувилагч, тусгай мэргэжилтэн та бүхэндээ Олон Улсын Сувилагчийн мэндийг хүргэе. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хамгийн гол цөм хэсэг болсон сувилагч, тусгай мэргэжилтэн та бүгдийн  ажил үйлсээр манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн  сэтгэл ханамжийн баталгаа илэрхийлэгддэг билээ.

2021 онд цар тахлын хүнд хэцүү цагт манай сувилагч тусгай мэргэжилтнүүд хамгийн олон цагийг өвчтөнийхөө дэргэд хамт өнгөрүүлсэн. Үүний ачаар манай Монгол улс  өдгөө цар тахлыг амжилттай даван туулж энэ жил бид сувилагчдынхаа баярыг энхийн цагт амжилттай баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна.

Өнөөдөр нийт ажиллаж буй 400 гаруй сувилагч нар маань манай нийт ажилчдын 50 хувийг бүрдүүлж байна. Эмнэлгийн захиргааны зүгээс сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд мэргэжлийн зэрэг тал дээр анхаарч ажиллана. 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтээр нийт ажилтнуудынхаа цалинг 20 хувиар нэмсэн. Мөн бид бүхэн нөөц бололцоондоо тулгаруулан 13 дахь сарын  цалинг  олгосон байна. 

Мөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хязгаарыг тогтоосон. Гэхдээ манай эмнэлгийн зүгээс доод хязгаараар цалин олгож байгаа явдал байхгүй. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. УНТЭ эрүүл мэндийн цалингийн шатлалуудыг 30-50%-иар нэмэгдүүлсэн хэмжээний цалин олгож байгаа.Харин 2022 онд гүйцэтгэлээс давуулсан орлогоороо сувилагч нарын нийгмийн асуудалд анхаарна. " гэв. 

Arslan.mn

Мөн энэ үеэр сувилагч нарынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн алдаршуулж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан сувилагч нараа шагнаж, урамшууллаа. 

Тухайлбал,

“Хүндэт тэмдэг”-ээр:

  • Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн Боолтын сувилагч Д.Отгончимэг
  • Хэрх үе судлал, үе сэргээх төвийн сувилагч Г.Оюунцэдэв
  • Амбулаторийн сувилагч Ш.Баттулга
  • Амбулаторийн сувилагч  Д.Сэлэнгэ
  •  Гастроэнтерологийн төвийн дурангийн сувилагч М.Болормаа
  • Нүд судлал, мэс заслын тасгийн сувилагч С.Энхцэцэг
  • Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ж.Минжмаа
  • Уламжилалт эмчилгээний тасгийн сувилагч Д.Өлзий
  • Ариутгал, халдваргүйтгэлийн тасгийн Ариутгагч С.Гэрэл
  • Яаралтай тусламжийн тасийн туслах сувилагч Д.Туул
  • Эрчимт эмчилгээний тасаг туслах сувилагч О.Болор-Эрдэнэ

Хүндэт өргөмжлөлөөр:

  • Амбулаторийн Нүд судлалын мэс заслын тасгийн сувилагч Н.Отгонтуяа
  • Ерөнхий мэс заслын тасаг Зохицуулах сувилагч Л.Цацалмаа
  • Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн  сувилагч Д.Бум-Эрдэнэ
  • Гастро энтерологийн төвийн сувилагч Б.Одончимэг
  • Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн сувилагч Т.Урантуяа

"Жуух бичиг"-ээр:

  • Амбулаторийн тасгийн сувилагч Н.Отгонжаргал 
  • Урологи-Андрологийн төвийн сувилагч Г.Гансүх 
  • Эрүү нүүрний мэс заслын тасгийн сувилагч  М.Цэдэндулам  
  • Чих хамар хоолойн тасгийн сувилагч С.Болортунгалаг 
  • Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Г.Агиймаа 
  • Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Б.Мөнхтөр 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636904
4 эможи

keyboard_arrow_up