ФОТО: Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ боллоо

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Ковид-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Төслийн хүрээнд “Хөдөө орон нутагт Ковид-19-ийн халдварын эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 5 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Бүсийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли, АНУ ОУХА-ийн Монгол дахь дэд захирал Стив Винкэитс, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Уулзалтыг нээж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Филлипин дэх оффисын Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли үг хэллээ. Тэрбээр “АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад вакцинжуулалт, тоног төхөөрөмжийн болон эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлж, хамтран ажиллаж ирлээ. Өнөөдөр вирусийн тархалт буурч байна. Тиймээс цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах талаар ярилцахаар ирээд байна” хэмээн дурдлаа. Хүүхдийг Ивээх Сангийн Менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай оролцогчдод хандан “Эрүүл мэндийн төслөөс орон нутагт явж судалгаа хийсэн. Тэр үеэр амьсгалын аппарат олон хүний амь насыг аварсан талаар мэдээлэл өгч байлаа. Тиймээс энэ тусламж цагаа олсон, үр дүнтэй ажил байсан. Бид цаашид төслөө үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэж хэллээ.  

Энэ уулзалтаар Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэй явагдаж буй техникийн туслалцааны талаар танилцуулж, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд хийгдсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд цар тахлын үед хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдийн эмчилгээ, шилжүүлэх, тээвэрлэх үед тулгарсан бэрхшээл, сорилтуудын талаар ярилцсан юм. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын анхан шатны түвшинд Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулах бэлэн байдлыг хангахад хамтран ажиллах талаар зөвлөлдөв. 

Зөвлөлдөх уулзалтаар аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээний дүнг танилцуулж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд Ковид-19-ийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд, сайн туршлага, хамтын ажиллагааны талаар танилцуулж, хэлэлцүүлэг явуулав. 

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд Хүчилтөрөгч эмчилгээний хэрэгцээний үнэлгээнд үндэслэн Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж нийт 100 суманд хүчилтөрөгчийн баллон, дагалдах хэрэслийн дэмжлэг үзүүлэх болон эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636878
0 эможи

keyboard_arrow_up