3-р эмнэлгийн эмч нар Турк улсын “MEDICAL PARK” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, хамтарсан үзлэг хийнэ
2022 оны 5 сарын 11
Өчигдөр (2022.05.10) Улсын гуравдугаар төв эмнэлэгт Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж, тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшинд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийн, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Өнөөдөр “MEDICAL PARK” эмнэлгийн зүрхний эмгэг судлалын профессор тус эмнэлгийн зүрх судасны оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, зарим эмчлүүлэгчийн талаар хамтарсан үзлэг хийх юм байна.
Мөн эмч мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636854
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс