ХӨСҮТ: Орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр сумын эмнэлгүүдтэй хамтран ажиллана

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Өмнөговь аймгийн орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан, урьдчилан сэргийлэх, оношлох эмчлэх чадавхыг бэхжүүлэхэд эмч мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх ажлын байран дахь сургалтыг тасралтгүй зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад харилцан туслалцаж, хамтрах ажиллах гэрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар, Цогтцэций сум дундын эмнэлэг, Хүрмэн сумын эрүүл мэндийн төв, Манлай сумын эрүүл мэндийн төвийн хоорондын хамтрах ажиллах гэрээнд санамж бичиг зурлаа.

Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газрын дарга Г.Шижиртуяа, Цогтцэций сум дундын эмнэлгийн дарга Б.Амартүвшин, Хүрмэн сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Туул, Манлай сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Уламбаяр нар хамтрах ажиллах гэрээний санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг Санамж бичгийн хүрээнд  ХӨСҮТ-өөс

  • Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, хариу арга хэмжээ, тандалтын чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах аймаг орон нутагтай хамтран хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээ, судалгаа хийх чиглэлээр сум, орон нутагтай хамтарч ажиллах
  • Зөвлөн туслах, хамтран ажиллах эмч мэргэжилтнүүдийг орон нутагт ажиллах нөхцөл боломжийг хангах
  • Аймгийн Эрүүл Мэндийн Газар, Цогтцэций сум дундын эмнэлэг захиалгаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон мэргэжлийн ур чадвар мэдлэг дээшлүүлэх, дадлага сургалтыг зохион байгуулах.
  • Элэгний В,С, Д вирустэй иргэдийн ачаалал тоолуулах, эмчийн үзлэгт хамруулах болон хөнгөлөлттэй эм бичих эрхтэй эмчийн тоог нэмэгдүүлэх, шаардлагатай иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд мэргэжлийн эмч, эрдэмтэн багш нар зөвлөн туслах
  • Тохиолдолд суурилсан алсын зайн оношилгоо/телемедицин/ хийх
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтэн нар орон нутагт томилогдож, Гепатит В,С вирустэй, Умайн хүзүүний эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан эмэгтэйчүүдийг Писиар шинжилгээнд харуулах зэрэг бусад шаардлагатай иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмж өгч, эмчлэн сэргийлэх ажлыг зохион байгуулах.
  • Эхо болон БЗДХ, Сүрьеэгийн чиглэлээр богино хугацааны ажлын байранд мэргэжилтнийг дагалдуулан сургах.
  • Эмнэлгийн ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, дуран, эхо рентген шинжилгээ, вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай тоног төхөөрөмж болон тусламж үйлчилгээний нэр төрөлд санал, зөвлөмж хүргэх заалтуудыг хэрэгжүүлэх юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636806
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up