Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдээс “хавдрын сэжигтэй тохиолдол гурав“ илэрчээ

2022 оны 5 сарын 09

2022 оны тавдугаар сарын 1-5-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16,302 иргэн хамрагджээ.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 0-17 насны хүүхэд 12,809
  • 18-30 насны иргэд 1,073
  • 31-45 насны иргэд 683
  • 46-60 насны иргэд 755
  • 61-ээс дээш насны иргэн 982 байна.

Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3,731 иргэн байгаагаас 3,218 нь хүүхэд байна. Тодруулбал 0-5 насны хүүхэд 1,826, 6-17 насны хүүхэд 1,392 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагджээ. Эдгээрээс хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Монгол-Японы сургалтын эмнэлэг, Амгалан амаржих газар, хувийн хэвшлийн нийт 23 эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 52 эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
636783
3 эможи

.
2022-05-09 13:35
. S
keyboard_arrow_up