С.Энхболд: Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн "АЙВИКО", "МОНОС", "НАХИА" үйлдвэрүүд дээр 2022 оны тавдугаар сарын 8-д ажиллав.
АЙВИКО үйлдвэр нь Монгол улсын тарилгын шингэн хангадаг томоохон үйлдвэр бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус компанийн тарилгын шингэний үйлдвэр ба лабораторитой танилцлаа.
Үүний дараа МОНОС компанийн шинээр байгуулагдсан Эм судлалын хүрээлэн, МОНОС эмийн үйлдвэрийн химийн лаборатори ба эмийн үйлдвэртэй танилцжээ.
Мөн Нахиа компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Нахиа компани нь 1994 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 15 нэрийн тарилгын уусмал 7 нэрийн антибиотикийг эм үйлдвэрлэлийн GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмийн салбарын хамт олон цар тахлын хүнд үед хүчин чармайлт гарган ажиллаж эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба импортыг ханган ажилласанд талархал илэрхийлж цаашид эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ба худалдаанд шаардлагатай эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллах тус салбарын хамт олны санал бодлыг тусган ажиллахаа мэдэгдлээ.