САЙН МЭДЭЭ: Улаан хоолой битүүрэлтэй нярайд төрснөөс хойш 48 цагийн дотор мэс засал хийлээ
2022 оны 5 сарын 09
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаан хоолой битүү, цагаан мөгөөрсөн хоолойтой холбоотой цорго үүсгэсэн гажигтай нярай төржээ. Тус эмнэлгийн Мэс заслын тасгаас нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу ЭХЭМҮТ-ийн Цээжний мэс заслын тасгийн эрхлэгч М.Зоригтбаатар, хүүхдийн унтуулгын эмч Сэргэлэн нар явсан байна.
Тэд аймгийн Ерөнхий мэс заслын тасгийнхантай хамтарч нярайг төрснөөс хойш 48 цагийн дотор мэс заслыг амжилттай хийжээ.
Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт очсон тэр үед нь ходоодны ар ханын булчингийн хөгжилгүй ходоод цоорхой төрсөн нярай хүргэгдэн ирсэн бөгөөд орон нутгийн эмч нартай хамтарч мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
6
636772
10 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс