ЗӨВЛӨМЖ: Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахад АНХААРАХ ЗҮЙЛС
Тавдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийнэ.
Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлж байгаа. Шинжилгээгээр илэрсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм.
Урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ХЭРХЭН, ЯАЖ, ХААНА хамрагдах талаар мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.
Ингээд эрт илрүүлэгт хамрагдахад анхаарах зүйлсийн ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.