УНТЭ: “ЭРДМИЙН ЧУУЛГАН”-ыг 43 дахь жилдээ зохион байгуулж, шилдэг судалгааны бүтээлүүдээ тодруулж байна

2022 оны 5 сарын 06

Arslan.mn

Аливаа салбарын хөгжлийн түлхүүр нь өндөр ур чадвар мэдлэг, мэргэжилтэй̆ үндэсний̆ боловсон хүчин байдаг билээ. Тиймээс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс "Эрдмийн чуулган"-ыг 43 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Arslan.mn

Чуулганыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ "УНТЭ-ийн жил болгон зохион байгуулдаг "Эрдмийн чуулган-43" хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Өчигдөр сувилахуйн салбар хуралдаанаар эхлүүлсэн чуулган  өнөөдөр мэс заслын болон дотрын салбар зөвлөлөөс шалгарсан нийт 10 илтгэлийг хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хуралд хөдөө орон нутаг болон бусад эмнэлгүүдээс нийт 70 гаруй бүтээл ирснээс салбар салбарас шалгарсан шилдэг илтгэлүүдийг аман байдлаар хэлэлцүүлж байна. 

Эрдэм шинжилгээний хурал нь Чих, хамар хоолойн мэс заслын тасгийн түүхт 70 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой. Тус тасаг нь 70 жилийн ойн хугацаанд эрдэмтэн судлаачдын эхлүүлсэн эмчилгээ, оношилгооны шинэ иновациудыг нэвтрүүлсэн, салбартаа манлайлсан шилдэг хамт олны нэг. Жилдээ нийт 1400 орчим үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлдгээс  80 хувь нь мэс засал хийлгэдэг. Эмчилгээний үр дүн 90 хувь хүрсэн бөгөөд үндсэн үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээний ажлуудаа тогтвортой хийж, АУ-ны доктор 2, магистр 9, тэргүүлэх зэрэгтэй олон эмч нараар багаа тэлсэн хамт олон.

Өнгөрсөн жил бид бүхэн цар тахлын улмаас Эрдмийн чуулганаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байсан бол энэ жил танхимаар зохион байгуулж байна.

Эмч, сувилагч, мэргэжилтнүүд үндсэн ажлынхаа зэрэгцээ  нотолгоонд суурилсан  судалгааны ажлуудаа танилцуулж байгаад талархаж байна. Энэ хурлаас төрөн гарсан шинэ санаа, инавоциудыг  эмнэлгийн Захиргааны зүгээс дэмжин ажиллах болно. " гэв.

Arslan.mn

Тус эрдмийн чуулганд АУ-ны доктор, профессор, АУШУИС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор, профессор Э.Баярмаа оролцож, хүндэтгэлийн лекц уншлаа. Тэрбээр  "УНТЭ-ийн эрдмийн чуулганд оролцож байгаа бүх судлаач эмч, мэргэжилтнүүддээ баяр хүргэе. 96 жилийн түүхтэй эмнэлгийн 38 жилийн түүхийн дотор миний нэр явж байдагт талархал дэвшүүлье." гэдгийг онцлов.

УНТЭ-ийн  "Эрдмийн чуулган-43" илтгэлүүдийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636738
4 эможи

BAT
2022-08-08 13:52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Gerlee Demchig
2022-05-06 16:01
Баяр хүргье
keyboard_arrow_up