УГТЭ: “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян” эхэллээ

2022 оны 4 сарын 01

Arslan.mn

Улсын Гуравдугаар төв эмнэлэг нь жил бүрийн 04 дүгээр сард байгууллагынхаа хэмжээнд “Удирдлагын нээлттэй сарын аян”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 2022 онд “Чанартай гүйцэтгэл бодит бүтээмжийг дээшлүүлэе” уриан дор 8 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 14 төрлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр боллоо.

Тус аянаар байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, үйлчлүүлэгчдэд хүрсэн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, удирдлагын зүгээс эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх, захиргааны албадын ажлыг сурталчилан таниулах, удирдах ажилтан болон ажилтнуудын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулан тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636677
0 эможи

keyboard_arrow_up