ЭМЯ: Улаанбаатарт коронавируст халдварын 35, орон нутагт 26 тохиолдол бүртгэгджээ

2022 оны 5 сарын 04

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 61 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 35 нь Улаанбаатар хотод
  • 26 орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдварын улмаас эмнэлэгт 250 хүн эмчлүүлж буй бөгөөд тэдний 11 нь нэн хүнд, 49 нь хүнд, 183 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Ташрамд дурдахад, 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болсон бөгөөд уг статистик мэдээллийг 1313.mn сайтад байршуулахаар ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636652
1 эможи

keyboard_arrow_up