ХОВД: 80,000 гаруй иргэдийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулна
Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил өчигдөр буюу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэллээ.
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Ховд аймгийн хүн ам 2021 оны жилийн эцсээр 90500 орчим болсон. Үүний 80000 гаруйг нь халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тооцоолж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас шат шатны төр захиргааны байгууллагатай хамтран үзлэгт хамруулах хүн амын нарийвчилсан судалгааг гаргаж бэлтгэл ажлыг бүрэн хангасан. БОЭТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв, бүх сумын Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн зарим эмнэлгийг түшиглэн зохион байгуулна. Эмч, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн нөөц ч бий.
Хамгийн гол нь иргэн бүр харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас илгээсэн урилгын дагуу товлосон хугацаанд үзлэг оношилгоондоо хамрагдах нь чухал юм." гэв.