600 гаруй эрүүл мэндийн байгууллага “ урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг“-ийн цахим бэлэн байдлыг хангаад байна

2022 оны 4 сарын 29

Arslan.mn

Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 06 дугаар сарын 15 өдрийн дугаар 01 тогтоолоор иргэдэд төрийн үйлчилгээг цахим  хэлбэрээр хүргэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг эрчимжүүлж, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ /HIEP/-ыг нэвтрүүлж эхлээд байна.

“Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг”  үйл ажиллагааны цахим бэлэн байдлыг хангах зорилгоор салбарын нөөц бололцоог дайчлан HIEP платформ ажиллах  сервер тоног төхөөрөмжүүдийг Үндэсний дата төвд байршуулж туршилтыг амжилттай зохион байгууллаа.

Иргэдийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгийн хүрээнд эмнэлгээр үйлчлүүлсэн бүхий л оношилгоо шинжилгээний мэдээлэл төвлөрсөн цахим  системд хадгалагдаж Цахим багц хуулийн хүрээнд иргэн өөрийн мэдээллийг баталгаажуулан нэвтэрснээр цахим түүх цахим карттайгаа танилцах боломж нөхцөл бүрдлээ.

  • Цахим  хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран иргэд E-Mongolia системээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан дүгнэлт,  лавлагаа авах боломж бүрдсэн.
  • Эрүүл мэндийн цахим систем хэрэглэгч анхан шатны нийт 535 байгууллага болон Лавлагаа шатлалын 48 байгууллага нийтдээ 600 гаруй эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагын баг, эрүүл мэндийн салбарын мэдээллийн технологийн ажилтнуудад сургалт зохион байгуулж Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгийн цахим бэлэн байдлыг хангаад байна.

Энэхүү Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ /HIEP/-нь Төрийн мэдээлэл солилцооны XУР систем, E-Mongolia, Эрүүл мэндийн даатгалын систем гэх мэт салбарын бусад системүүдтэй холбогдоод байна. Ингэснээр Эрүүл мэндийн салбарын BIG DATA үүсч эхэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636541
0 эможи

keyboard_arrow_up