“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төсөл АМЖИЛТТАЙ хэрэгжлээ

2022 оны 4 сарын 29

Япон Улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилт, Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон техник туслалцаатайгаар “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TT 9701 төсөл Сангийн яамны дэргэд 2019 – 2022 онуудад амжилттай хэрэгжлээ.

Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн санхүүжилтийн бодлогоор дамжуулж дараах эерэг өөрчлөлтүүд гараад байна.

1. Эрүүл мэндийн даатгалын сангаас улс хувийн эмнэлгийг ялгахгүйгээр яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хорт хавдар, гэмтэл, түлэгдэлт, тархины цус харвалтын зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн санхүүжүүлсний үр дүнд эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдлээ.

2. Жирэмсэн, хүүхэд, тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж авдаг иргэд гээд нийт 7 бүлгийн хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэний төлөх хамтын төлбөрөөс чөлөөлсний үр дүнд 2021 оны 3 сараас 2022 оны 03 сарын хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийн хамтын төлбөрийг эдгээр иргэдийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан төлсөн байна. Өмнө нь MRI, томограф гэх мэт өндөр өртөг бүхий оношилгоо шинжилгээ, зүрх, тархины мэс засал гэх мэт өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ авахдаа иргэд хамтын төлбөрт 105000 – 12,500,000 төгрөгийн хамтын төлбөрийг төлдөг байсан нь тухайн иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд оруулж байсныг шинэчлэлийн хүрээнд болиуллаа.

3. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт, зохион байгуулалтыг оновчтой болгосны үр дүнд хөнгөлөлттэй эм иргэдэд чирэгдэлгүй хүрдэг болж, хүртээмж нь өнгөрсөн жилийн хугацаанд 43 хувиар өссөн байна.

4. Эмч, мэргэжилтнүүд олон улсын эмнэлзүйн удирдамжийн UpToDate цахим платформыг үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлснээр эмчилгээ оношилгоог олон улстай хөл нийлүүлэн, нотолгоонд суурилан хийх боломж нэмэгдлээ.

5. Шинэчлэлийн үр дүнд эмнэлгүүдийг үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлоор санхүүжүүлдэг болж, иргэнд үүсэх санхүүгийн эрсдэл, чирэгдэл буурах, эмнэлгийн санхүүгийн менежмент сайжрах, эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэх боломжийг бий болголоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636516
1 эможи

Сараа
2022-04-29 20:51
Амьдрал дээр хэрэгжүүлээч ам ажил 2 чинь зөрөөд бна
keyboard_arrow_up