Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15 хувиар бууруулж чаддаг

2014 оны 7 сарын 28

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн Баасан гарагт болдог ээлжит цахим хурал өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо. Уг хуралдааныг Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа удирдан явуулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл, ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх ноён Роберт Симмс болон албаны бусад хүмүүс оролцов.

Хурлын эхэнд уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болон зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлыг танилцуулсан. 07 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд нийт 1568 төрөлт бүртгэгдсэн байна. Гэвч улсын хэмжээнд 66 дутуу төрөлт гарсан нь өмнөх саруудын үзүүлэлтээс нилээд өндөр байгаа юм.

Урин дулааны улирал эхэлж, баяр наадам, амралт зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдын анхаарал, болгоомж суларч болзошгүйг Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа сануулж, ялангуяа 7,8,9 дүгээр саруудад эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн, шуурхай хүргэж, хариуцлагатай ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгов.

Дэлхий даяар жил бүрийн 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд өнөөдрийн цахим хурлын голлох сэдэв ч энэ асуудлын хүрээнд өрнөсөн юм.

Харин энэ жилийн тухайд дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6365
0 эможи
keyboard_arrow_up