ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байна

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

ГССҮТ-ийн НЭМА-ны дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2021 онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 42.5% нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд 2022 он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна. ЭМЯ, ГССҮТ-өөс санаачлан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлж, таслан зогсоох” чиглэлээр ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр 2020-2022 оны хугацаанд Нийслэлийн 8 дүүргийн 12,419  багш, нийгмийн ажилтан, эмч нарт энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан. 

Энэ удаа СБД-ийн төрийн өмчит ерөнхий боловсролын 25 сургуулийн 1250 багш, эмч, нийгмийн ажилтанд хуулиар хүлээсэн үүргийнх нь дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн яаж танин мэдэж илрүүлэх, мэдээлэх, мөн сургуулийн хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт болон хүүхдэд зориулсан интерактив модуль багцыг сурталчлан таниулах сургалтыг тус тус зохион байгуулж байна.


 Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны  Нийтийн эрүүл мэндийн газрын  Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, ЭМЯ-ны Осол гэмтэл, хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, ДЭМБ-ын Осол гэмтэл, хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирал Д.Оюунсувд нар оролцлоо. Энэхүү сургалтыг хийснээр боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлж, хүүхдийг гэр бүлийн болон үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой  юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636497
0 эможи

keyboard_arrow_up