Гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг орон нутгийн эмч нартай хамтран ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ хийж байна

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

Энэ сарын 26-29-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээс, зүрхний судсан дотуурх мэс засал, тархины харвалт, уушигны эмгэг судлалын мэргэшсэн эмч нараас бүрдсэн багийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Булган аймгийн нэгдсэн эмнэлэгүүдэддээр ажиллаж байна.  

Энэ үеэр зүрхний шигдээс, тархины харвалтын тусламж үйлчилгээний нэгжийн зохион байгуулалт, зүрх судасны судсан дотуурх мэс засал эмчилгээ, тархины харвалтын оношилгоо эмчилгээний менежмент, эрүүл мэндийг дэмжих төвийн амьсгалын замын эмгэгийн эрт илрүүлэг, оношилгооны багаж төхөөрөмжийн ашиглалт зэрэг тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлүүдээр төрөлжсөн мэргэшлийн арга зүйн зөвлөмж өгч, ажлын байрны сургалт, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 

Arslan.mn
Зүрхний шигдээс, судсан дотуурх эмчилгээний баг энэ өдөр зүрхний баруун титэм судасны 90  хувийн нарийсалтай 67 настай эмэгтэй, Дархан аймгаас яаралтай журмаар хүргэгдэж ирсэн ховдол хоорондын уруудах салааны бүлэнт бөглөрөлтэй  51 настай эрэгтэй эмчлүүлэгчдэд тус тус судсан дотуур яаралтай эмчилгээ хийж, цусны урсгалыг сэргээж амь насыг аварлаа.

Эмчилгээний үр дүн сайн, эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой, хяналтанд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636475
9 эможи

keyboard_arrow_up