ТАНИЛЦ: Тавдугаар сарын 1-нээс бүх насныхны үнэ төлбөргүй хамрагдах ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГҮҮД

2022 оны 4 сарын 24

Arslan.mn

Нийт хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт хамруулах чиглэлийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Ийнхүү улс даяар энэхүү эрт илрүүлгийн үзлэг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэхээр болсон.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Иргэдийн оролцоо, идэвх сул байдаг учраас үзлэгийн тоо 10 хувиас дээшилдэггүй. Тиймээс энэ жил ЭМДС-гаас 60.8 тэрбум төгрөгийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийн санг төвлөрүүлж суулгасан гэдгийг ЭМ-ийн сайд С.Энхболд хэлж байсан.

Манай улсын тэргүүлэх өвчлөлүүдэд

  • Амьсгалын тогтолцоо
  • Хоол боловсруулах
  • Бэлгийн замын халдвар
  • Гэмтэл согог зэрэг ордог.

Харин нас баралтаар зүрх судасны өвчлөл, хавдар, амьгалын замын өвчлөл, осол гэмтэл зэрэг шалтгаанууд тэргүүлэх байр эзэлдэг. Тиймээс дээрх өвчлөлүүд рүү чиглэсэн оношилгоо, шинжилгээг илүү түлхүү хийх юм.

0-5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

- Эмнэл зүйн иж бүрэн үзлэг

- Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, биеийн жингийн индекс

- Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ

- Сэтгэц, зан төрхийн үнэлгээ

- Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө /18 сараас дээш/

- Дүгнэлт

- Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

6-17 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

- Эмнэлзүйн үзлэг

- Биеийн хэмжилт, биеийн жингийн индекс

- Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ

- Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ

- Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө

- Дүгнэлт бичих

- Зөвлөгөө өгөх, шилжүүлэг зэрэг үйлчилгээ багтаж байна.

18-30 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

- Зүрхний цахилгаан бичлэг,

- Цээжний рентген зураг

- Эмчийн үзлэг

- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

- Дүгнэлт

- Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

31-45 насны иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт;

- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

- Өлөн үеийн глюкоз,

- Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

- ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,

- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

- Эсийн шинжилгээ –ПАП тест,

- Хэвлийн хэт авиа,

- Бамбайн хэт авиа,

- Хөхний хэт авиа,

- Зүрхний цахилгаан бичлэг,

- Улаан хоолой, ходоодны дуран,

- Цээжний рентген зураг

- Эмчийн үзлэг

- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

- Дүгнэлт

- Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

46-60 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

- Өлөн үеийн глюкоз,

- Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

- Эсийн шинжилгээ –ПАП тест,

- Хэвлийн хэт авиа,

- Бамбайн хэт авиа,

- Хөхний хэт авиа,

- Зүрхний цахилгаан бичлэг,

- Улаан хоолой, ходоодны дуран,

- Цээжний рентген зураг

- Эмчийн үзлэг

- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ

- Дүгнэлт

- Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

61-ээс дээш насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

- Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),

- Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,

- Өлөн үеийн глюкоз,

- Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,

- Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,

- Хэвлийн хэт авиа,

- Бамбайн хэт авиа,

- Хөхний хэт авиа,

- Зүрхний цахилгаан бичлэг,

- Улаан хоолой, ходоодны дуран,

- Цээжний рентген зураг

- Эмчийн үзлэг

- Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:

- Дүгнэлт

- Зөвлөгөө зэрэг үйлчилгээ багтаж байна.

Насанд хүрэгчдийн хувьд дээрх үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэх бол хүүхдүүдийн үзлэг, шинжилгээ өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
2
yay an post
2
sad an post
3
ouch an post
2
confuse an post
5
angry an post
2
636335
71 эможи

Зочин
2022-05-23 09:03
Эмч эмнэлгийн ажилчид нь хүнд сурталгүй үнэнч шудрага чин сэтгэлээсээ иргэддээ үйлчилж эрт илрүүлэг үзлэгээ сайн хийгээсэй л гэж хүсэх байна ялангуяа улсын эмнэлгүүд хүнд суртал ихтэй хүний төлөө гэсэн сэтгэлгүй болчихсон доо.
Dawaashvh Namuun
2022-04-26 08:04
vzvvlii
зочин
2022-04-25 09:08
Аштай юу даа, ковид харьцангуй багассан энэ үед эмч, эмнэлэгийн ажилтан, ажилчид бүхэн 1 сэтгэл гаргаасай, битгий хүнд суртал гаргаж хүндрэл учруулаасай, нэг үеэ бодвол цалин чинь гайгүй нэмэгдэж орж бна. Совидоос үлдэж чадсан Монгол түмнээ бодоосой
Зочин
2022-04-24 17:37
46-аас дээш бол заавал даатгцулсан иргад, даатгалгүй бол хамрагдахгүй. Арай шударга бус байна
Menka
2022-04-24 16:12
Ulsiin emleg ugaasaa une tulburgui hiideg bizdee ednariig.eswel huwiin emleguudiig yaraad bgmuu
Хаа нэгтээ эмнэлнийн ажилтан
2022-04-24 14:38
Бараг таарсан бүх эмнэлгээр хийгднэ тодорхой заасан хугцаагүйшдээ жилдээ л нэг удаа хийлгэж байвал болоо одоо л зөв юм хийж бн ЭМЯ. харин иргэд нь л идэвхтэй сайн оролцоорой
зочин
2022-04-24 13:21
Очер дугаар гайгүй байгаа Эмнэлгийн очер ч хэцүү шүү
keyboard_arrow_up