ЭМЯ: Улаанбаатарт коронавируст халдварын 45, орон нутагт зургаан тохиолдол шинээр батлагдлаа

2022 оны 4 сарын 20

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 51 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 45 нь Улаанбаатар хотод,
  • Зургаа нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 571 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 37 нь хүнд, 101 нь хүндэвтэр, 14 нь хөнгөн оноштой байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636291
0 эможи

keyboard_arrow_up