ЗӨВЛӨЕ: Хоногт нэг хайрцаг янжуур татах нь зүрхний шигдээс үүсгэх гол эрсдэл болдгийг СУДАЛГААГААР тогтоожээ

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгээс Цусны даралт ихсэх өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дээр насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчинтэй байдаг.  Монгол улсын хэмжээнд Цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны тогтолцооны өвчний дотор сүүлийн 10 жилийн дундажаар 47.4 хувийг эзэлж, 2020 оны байдлаар 47.6 хувь болсон нь 10 жилийн дундажаас 0.2 хувиар илүү, өмнөх оноос 2.1 хувиар буурсан байна.

Цусны даралт ихсэх өвчин нь хүн амын дунд тохиолдож буй зүрх-судасны тогтолцооны өвчлөлийн 47.6 хувийг эзэлж, 10 000 хүн амд 604 гэсэн статистик үзүүлэлт байдаг. 

Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээний гол зарчим нь цусны даралтыг хэвийн түвшинд байлгаснаар зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх явдал юм.

Долоо хоногт хоёр удаа артерийн даралтыг хэмжихэд дээд даралт 120 мм.муб, доод даралт 80 мм.муб-аас ихэссэн байвал артерийн даралт ихсэлт гэж үзнэ.

Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэхийн тулд  хүн бүр дараах 5 алхамыг дагаж мөрдөх хэрэгтэй. 

  • Эрүүл хооллолт
  • Идэвхитэй хөдөлгөөн
  • Тамхинаас татгалзах
  • Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх 
  • Стресс бухимдлаа зөв аргаар тайлах

Хэрвээ таргалалттай бол биеийн жинг аажмаар бууруулах. Эрдэмтэд биеийн жинг 3 кг-аар бууруулахад цусны даралт 7/4 мм.муб-аар буурч байгааг тогтоосон байдаг.

Биеийнхээ жин, өндрийг зөв хэмжсэний дараа биеийн жингийн индексийг тодорхойлох томъёог ашиглан, жингийн индексээ мэдэх нь хамгийн чухал юм.

Биеийн жингийн индексийг тодорхойлох томъёог та бүхэнд тайлбарлая.
БЖИ=Жин(кг):(ӨндөрхӨндөр(м)
Таны БЖИ нь:

  • 18,5-24,9  гарсан бол хэвийн жинтэй
  • 25-29,9 бол илүүдэл жинтэй
  • 30-аас дээш бол таргалалттай гэж үзнэ.  Жишээ нь 1.70 см өндөртэй 80 кг жинтэй хүн гэж үзвэл 80:(1.70 х 1.70)=27.6 буюу илүүдэл жинтэй байна.

Зөвлөмж:

  • ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу насанд хүрсэн хүн хоол хүнсэндээ өдөрт цайны халбаганы талаар буюу 2-3 гр, хүүхэд  0-4гр давс хэрэглэх нь зүйтэй. Ханасан өөх тосоор баялаг хоол хүнс болох тослог ихтэй сүү, өрөм, хайлмаг, бяслаг, өөхтэй мах, цөцгийн тос, өндөгний шар, дотор мах, тосонд хайрсан хоол, нарийн боов, амьтны гаралтай өөх тоснууд нь судасны хатуурлын гол шалтгаан болж, судасны бөглөрлийг үүсгэж, амин чухал эрхтэнүүдэд очих цусан хангамжийн дутагдлыг үүсгэдэг.Иймд эдгээр хүнсний зүйлийн хэрэглээг бууруулж, ханаагүй өөх, тосоор баялаг оливын тос, ургамлын тос,  жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианы бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх, шарсан хайрсан хоолны хэт их  хэрэглээнээс татгалзах нь цусан дахь холестрол буюу өөх тосны хэмжээг бууруулахад ач холбогдолтой.
  • Мөн өдөр бүр 30 минутаас доошгүй хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийж занших нь чухал юм. Жишээлбэл: Явган явах, гүйх, дугуй унах,  усанд сэлэх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол хийж байх. Харин хэвтээ байрлалд дасгал, хөдөлгөөн хийвэл даралт ихэсдэгийг анхаарах хэрэгтэй.
  • Тамхи татахаас татгалзах нь судасны хатуурал, цусны даралт ихсэхээс сэргийлдэг. Хоногт нэг хайрцаг янжуур татах нь зүрхний шигдээс үүсгэх гол эрсдэл болдгийг судалгаагаар тогтоосон байдаг. 
  • Архийг хэтрүүлэн хэрэглэснээр бөөрний судсууд агшиж, бөөрнөөс цусны даралтыг ихэсгэх үйлчилгээтэй ренин хэмээх бодис ихээр ялгардаг. Архины хэрэглээг хязгаарласнаар цусан дахь ренины хэмжээ багасч, цусны даралт буурдаг байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг танд зөвлөв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636278
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up