ЭМДШ-ийн орлого өмнөх оны мөн үеэс 57.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
ЭМДЕГ-ын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого энэ оны эхний улиралд 151 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.7 (61.8%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 40.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 26.8 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн юм.
Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.2 сая хүн даатгуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 129.8 мянга (4.3%)-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэхүү өсөлтөд шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 39.5 мянга (5.3%)-аар, шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оноос 38.9 мянга (1.8%)-аар, нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.