ЭМЯ: Сүүлийн хоногт 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ
2022 оны 4 сарын 15
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 41 тохиолдол бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 25 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 17 аймагт халдвар бүртгэгдээгүй. Мөн өнгөрсөн хоногт халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ. Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 21 хүүхэд, 3 жирэмсэн эмэгтэй гээд нийт 163 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 596 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636129
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс