ХӨСҮТ-өөс “Тархвар судлагч“ эмч нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна
ХӨСҮТ-ийн Томуугийн үндсэн нэгж, Халдварт өвчний тандалт судалгааны албанаас "тархвар судлагч" эмч нарыг чадавхижуулах хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэрхэн хэвлүүлэх вэ?" сэдэвт илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Сургалтыг pb хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтаар бид их өгөгдөлд хэрхэн анализ, боловсролт хийх үү, боловсруулалт хийсэн мэдээллийг хэрхэн илэрхийлэх үү, түүнчлэн Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх арга зүйг зэрэг олон талт сэдвүүдээр хоёр өдрийн сургалтаар тархвар судлагч нарыг чадвахжуулж байна. Тус сургалтаар ЭМЯ, ДЭМБ, АШУҮИС, ХӨСҮТ-ийн эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд лекц уншиж оролцож байна." гэдгийг онцлов.