ЭМЯ: Улаанбаатарт 29, орон нутагт 1 тохиолдол батлагдлаа
2022 оны 4 сарын 14
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 30 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 29 нь Улаанбаатар хотод, нэг нь орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвартай 165 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 12, жирэмсэн 3 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 609 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636068
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс