Багийн эмч нар зүрх нь зогссон иргэнд яаралтай тусламж үзүүлж, АМИЙГ НЬ АВАРЧЭЭ
2022 оны 4 сарын 12
2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн эмнэлэг /Цагаан хад суурьшлын бүс/-т иргэн А, 43 настай эрэгтэй зүрхний шигдээсээр зүрх зогссон байна.
Энэ үед эмч, сувилагч нар амилуулах суурь тусламжийг таван минутын турш тасралтгүй үзүүлсээр зүрхний үйл ажиллагаа сэргэж, амь нас аврагдаж, биеийн байдал нь тогтворжиж дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Тиймээс тухайн иргэний ар гэрийнхэн эрдэнэт хүний амь аварсан цагаан нөмрөгт баатар их эмч М.Мөнхжаргал, Хайрхан багийн эмч О.Ариунаа, Хайрхан эмийн сангийн эм зүйч Н.Мөнхцэцэг нартаа ажлын өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсч буйгаа илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
75
55
3
4
1
3
6
1
635968
148 эможи
Зочин
2022-04-13 19:42
Burhan min ymar aztai hun be . Achit emch nart bayarlalaa .
C.Davaasuren
2022-04-13 11:34
Bayr hvrgii ta nart.
C.Davaasuren
2022-04-13 11:33
Bayr hvrgii ymr mundag yum be hvnii tuluu gesen setgeltei baatruud be. ta nart amjilt hvsii
Зочин
2022-04-12 15:06
Үгүй одоо номыг нь үзсэн эмч нар чинь хүний амыг аврах ёстой бас мэдлэг чадвартай байдаг байлгүй дээ ямар мань мэт бишдээ агаарын гарчиг тавих юмаа
Зочин
2022-04-12 15:02
Сайхан эмч нарт баяр хүргэж аз жаргал хүсье
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс