Хоёрдугаар эмнэлэг “Чихрийн Шижинтэй үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээ“-ний чанарыг сайжруулахад анхаарна

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгаас "Чихрийн Шижинтэй үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах" сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамаарагдсан бөгөөд чихрийн шижингийн менежмент, хүндрэл,  ялган оношилгоо, цаашдын тулгамдаж байгаа асуудал, хамтран ажиллах шинэ боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов.  

Сургалтын нээж УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир үг хэлж, тус сургалтыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, БНСУ-ын Канбуг самсунг эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.  

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд иргэд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэж байна.

Судалгаанаас үзэхэд Монгол Улсад 20-79 насны 1000 хүн амд 99.3 тохиолдол буюу насанд хүрсэн 20 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй байна. Нийт тохиолдлын 71.3 хувь нь оношлогдоогүй, жилд 1330 хүн уг өвчний улмаас нас барах магадлалтай байгаа аж. 

Түүнчлэн Монгол улсад 1999 онд чихрийн шижингээр өвчлөгчдийн тоо 3,8 хувийг эзэлж  байсан бол 2019 онд 6,8 хувь болж 2 дахин өссөн бөгөөд халдварт бус өвчин, үүний дотор  зүрхний шигдээс, тархины харвалт, бөөрний дутагдал зэрэг өвчний цаана чихрийн шижин байдаг аж.

Дашрамд дурдахад, УХТЭ нь Камбуг самбунг эмнэлгийн  чихрийн шижин өвчний хяналтын системийн багтай  хамтарч ажиллахаар болсон бөгөөд дата цуглуулах, хяналтын аргаар зохицуулах төсөл хэрэгжиж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635924
2 эможи

Зочин
2022-04-11 14:25
Зураг татуулахаас өөр ахиц гарахгүй байхоо
keyboard_arrow_up