ӨДӨРЛӨГ: Хоёрдугаар эмнэлэг ИРГЭДЭД зөвлөгөө мэдээлэл өгч, элэгний В вирусийн дархлаа тогтцыг үзэх шинжилгээг хийлээ
Өнөөдөр буюу 4-р сарын 7-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд дэлхий даяар энэ өдрийг "НЭГ ЕРТӨНЦ НЭГ ЭРҮҮЛ МЭНД" уриатайгаар зохион байгуулж байна.
Энэ өдрийг угтан Улсын Хоёрудгаар Төв эмнэлгээс өртөөчилсөн өдөрлөгийг эмнэлгийн ажилчдын дунд болон иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Мөн энэ үеэр ажилчдадаа зориулан элэгний В вирусын дархлаа тогтцыг үзэх шинжилгээг хийж байна.
Түүнчлэн эмнэлгээр үйлчлүүлэгчид зориулсан хоол зүйчийн зөвлөгөө, эмийн зохистой хэрэглээ, эмч нарын гарын эрүүл ахуйг үнэлэх судалгаа, гар халваргүйтгэлийг зөв хийж байгаа эсэхийг аппаратын тусламжтай туршиж гар халдваргүйтгэлийг зөв хийх заавар зөвлөмжийг өгч байна. Үүнээс гадна эмийн зохистой хэрэглээнд уриалан эмч антибиотикийн зохисгүй хэрэглээний сөрөг үр дагаврын талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна.
Элэгний В вирус нь элэгний хавдрын шалтгаан болдог бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор байгаа билээ.