Эрүүл мэндийн арван үйлчилгээг авахад 13А бичиг шаардахгүй
2022 оны 4 сарын 06
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд 13А бичиг шаардахгүй.
Үүнд:
- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
- Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ
- Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ
- Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ
- Арьс, харшлын тусламж, үйлчилгээ
- Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс
- Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ
- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
- Сэргээн засах тусламж, үйлчилгээ
- Амбулаториор хийгдэх мэс ажилбар гэх зэрэг дараах үйлчилгээг авахад 13А бичиг шаардахгүй гэдгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

11



1

2



1

2
635788
17 эможи
Зочин
2022-04-07 19:21
Ямар тоххиолдолд 13а авч үзүүлэх вэ MRI д харуулах гээд
зочин
2022-04-06 15:20
Хавдар судлалд үзүүлмээр бна 13а шаарддаг гэнэ үнэн үү Хотын харъяалалтай хүн бна Хариу өгч туслаач
Зочин
2022-04-06 14:31
тэгмээрдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс