ШАСТИНЧУУД эрдмээрээ чуулж шилдгээ тодрууллаа

2022 оны 3 сарын 30

 

Arslan.mnП.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлаа 2022 оны 03 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Arslan.mn

Энэ удаагийн “Эрдмийн Чуулган-2022” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа “Бүтээмжийг бий болгох нь” сэдвээр уншиж сонордууллаа. Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг аман илтгэл, 25 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, илтгэгчийн ур чадвар, эмнэлзүйн ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.

Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байрыг их эмч Л.Бямбацогт нарын “Коронар ситиангиографи болон коронарграфийн оношилгоогоор титэм судасны эмгэг өөрчлөлтүүдийн мэдрэг ба өвөрмөц чанарыг судалсан нь” сэдэвт судалгаа, Дэд байрыг их эмч Д.Жавзан-Орлом нарын “Шинэ коронавируст халдварын хувилбаруудын эмнэлзүй, лаборатори болон багажийн шинжилгээний өөрчлөлт, вакцинжуулалтын үр нөлөөг харьцуулан судлах нь” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг их эмч Ж.Алтанхуяг нарын “Коронавируст (КОВИД-19) уушгины хатгалгааны компьютерт томографийн үндсэн шинж тэмдгүүд” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.  

Arslan.mn

Мөн их эмч  Т.Мандах нарын “Лимбийн энцефалит өвчний ховор тохиолдол”, их эмч Х.Хулан нарын “ДЕЙЛАФОУ-ийн үүсгэвэр”, Б.Одончимэг нарын “2021 онд Улсын гуравдугаар төв эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдал” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа.

Эрдмийн Чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2022” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635679
0 эможи

keyboard_arrow_up