Нийслэлийн 84-р сургуулийн сурагчдыг “Ковид-19“-ын дараах шинж тэмдэг, сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын явуулын үзлэгийн баг Нийслэлийн Ерөнхий боловсролын 84-р сургуультай хамтран сурагчдын дунд урьдчилан сэргийлэх зорилгоор Коронавируст халдварын дараах шинж тэмдэг, сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.
Үзлэгийн үеэр 15-аас дээш насныхан дунд цахилгаан тамхинаас үүсэлтэй уушигны өөрчлөлт, илэрхий сүрьеэгүй сэжигтэй цөөн тохиолдлын оношийг баталгаажуулахаар Бянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансерт хүлээлгэн өгсөн юм.
Мөн үзлэгээр сургачдын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй нурууны өөрчлөлт муруйлттай тохиолдлууд гарсан бөгөөд мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөв.
Хамтран ажилласан Нийслэлийн 84-р сургуулийн захирал С.Лхагвадулам, сургалтын менежер н.Эрдэнэтуул, их эмч Б.Мөнгөнзаяа, Ч.Мөнхцэцэг, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламжийн салбар, Төв амгийн Эрүүл мэндийн газар болон болон сурагчдын эцэг, эхчүүдэд баярлалаа.