ЭМЯ: 19 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

2022 оны 3 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 55 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 45 нь нийслэлд, 10 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд 18 аймагт халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн энэ хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогоор 419 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 70 нь хүүхэд, 17 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 19 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 1313 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635556
0 эможи

keyboard_arrow_up