Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг ил болгов

2022 оны 3 сарын 23

Arslan.mn

Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой нууцын зэрэглэлд байсан материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болгожээ.  Тодруулбал, 2016 онд Засгийн газрын 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг нээлттэй болгосон байна. 

Энэ оны гуравдугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас албажуулан ХЗДХЯ-д яаманд материалыг хүргүүлжээ.

Төрийн нууцаас гаргаж, ил болгосон Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх 132 нүүр бүхий тайланг Энд дарж үзнэ үү.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ оны нэгдүгээр сарын 31-ны өдрөөс хойш нийт 78,824,445,439 буюу 78.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

зураг

 

 

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635517
1 эможи

keyboard_arrow_up