“Сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх, өвчлөөд халдвар авсныг илрүүлэх, эмчлэх гэсэн гурван цогц арга хэмжээг авна“
Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд “2021 оны 5-р сараас улс орон даяар сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг шинэчилсэн баталсан журмын дагуу хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Гол онцлог нь ирүүлгийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд
- 0-5
- 6-17 насны хүүхдүүд
- 18-аас дээш насны иргэдэд сүрьеэгийн үзлэг оношилгоог хийхээр зохицуулсан.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлөөр 3-рт явж байна. Мөн сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр тогтоогдсон байгаа. Тиймээс ЭМЯ-ны зүгээс онцгой анхааран ажиллаж байна. Сүрьеэ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал. Нийгмийн салбарын бүх оролцоог хангагдаж байж энэ өвчний эсрэг тэмцэж, сүрьеэгийн тохиолдлын тоог бууруулах ач холбогдолтой. Тиймээс өнөөдөр аймаг, нийслэлийн ЗДТГ болон эрүүл мэндийн төвүүд, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудад сүрьеэгийн тулгамдсан асуудлыг хүргэж ажиллаж байгаагаар онцлог болж байна.
Сүрьеэгээр өвчлүүлэхгүй байх, өвчлөөд халдвар авсныг илрүүлэх, илрүүлсний дараа эмчлэх гэсэн гурван цогц арга хэмжээг ЭМЯ-ны бодлогын хүрээнд явагдаж байна.
Өнөөдөр бид нар сүрьеэг эрт ирүүлэх үзлэгийг үүлэн технологийг нэвтрүүлснээр рентген зурган дээр шууд оньш тавих боломжтой болсон. Мөн сүрьеэгийн эмчилгээг богиносох аргыг нэвтрүүлсэн. Ингэснээр эмчилгээг үр дүн маш сайн байгаа гэсэн үр дүн гарсан. Одоо бидний гол зорилго шинэ халдварыг илрүүлж, хавьтал тогтоож, тандалт судалгаа хийж явах нь чухал байна. Тиймээс төрийн болон төрийн бус бүх байгууллагууд өөрсдийн ажиллагсдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэй." гэв.