М.Тунсаг: Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр "Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Тунсаг "Манай байгууллага Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд салбар хүлээн авагчаар хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийт дөрвөн чиглэлээ үйл ажиллагаа явуулж байна.
- БЗД-ийн сүрьеэгийн дисдансертай хамтран Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хэвтрийн хүнд, эмэндээ хүрч чадахгүй эмзэг бүлгийн өвчтөнүүдэд эмийг шууд хяналттай уулгах явуулын баг ажиллаж байна. Жилийн хугацаанд нийт 24 өвчтөнд хяналлтай эм уулгаснаар 6 өвчтөн эдгэрсэн үр дүнтэй байна.
- ЕБС-дад сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг хийж ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд СХД-ийн гурван сургуульд далд халдварыг илрүүлэх үзлэгийг зохион байгууллаа.
- Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, үндэсний хэмжээнд сургалт зохион байгуулан ажиллаж байна.
- Олон нийтэд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.
Цаашид иргэд, олон нийтийн энэ чиглэлийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй." гэдгийг онцлов.
Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.