Ж.Чинбүрэн: Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ СҮРЬЕЭТЭЙ тэмцэх хэрэгтэй
Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Цар тахалтай холбоотойгоор УИХ-ын эрүүл мэндийн салбарыг илүү ойлгож дэмждэг болсон. Нийтийг хамарсан халдварт өвчнийг бууруулахад бодлого, оролцоотой байх шаардлагатай. Иргэн бүрийг орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамруулж сүрьеэг илрүүлэх, эмчлэх нь чухал юм.
Бид цар тахлын эсрэг нэгдэн тэмцэж чадсан шигээ сүрьеэтэй мөн адил хүчин чармайлтаар тэмцэх хэрэгтэй. Эмнэлгийн байгууллагууд шаардлага хангахгүй байгааг цар тахлын үеэр харлаа. Эмнэлгийн өрөөний агааржуулалт хүртэл ямар чухлыг мэдлээ. Архангай аймаг элэгний вирусгүй аймаг хэмээх уриан дор сайн ажиллаж чадсан жишээтэй.
Халдварт өвчинтэй тэмцэж буй эмч нарын цалинг нэмэхэд салбарын сайд анхаарах хэрэгтэй. Хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ салбарт ажиллах хүсэлтэй хүмүүсийг нэмэгдүүлэх нь чухал юм.
Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.