М.Оюунчимэг: Хөдөлмөрийн насны залуучууд, хүүхдүүд сүрьеэгээр өвдөх нь их байна

2022 оны 3 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” ШИЙДВЭР ГАРГАЧ НАРЫН зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хөдөлмөрийн насны залуучууд, хүүхдүүд сүрьеэгээр өвдөх нь их байна. Тиймээс уг өвчлөлд түлхүү анхаарч, урьдчилан сэргийлэхэд бүх нийтээрээ анхаарах шаардлага бий.

Анхан шатны урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүний санхүүжилт ЭМД-ын сангаас гарах юм. 2022 онд 90 орчим тэрбум төгрөгийг тусгасан. Эрүүл мэндийн сайдын багцын төсвийг 1,8 их наяд болсон.

Монгол Улс сүрьеэгийн тархалтаар дэлхийд 10-т жагсаж байна. Бусад судалгааг харахад энэ өвчний тоо эрс нэмэгдэж байгаа нь сэтгэл зовниулж байна. Урьдчилан сэргийлэх ажилд бид түлхүү анхаарах шаардлагатай.

Сүрьеэтэй тэмцэхийн тулд эрт илрүүлэлтийг нэмэгдүүлэх нь чухал. Хүний нөөц, төсөв тооцооны талаар өнөөдөр зөвлөгөөнөөр тухайлан хэлэлцэх юм” гэлээ.

Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ,  Хөвсгөл аймгийн ЗДТГ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд  Аrslan.mn мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
635463
1 эможи

keyboard_arrow_up