Сэрэмжлүүлэг: Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг
2022 оны 3 сарын 10
Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Менингококкийн халдварт өвчнийг цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг.
- Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг. Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ.
- Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий.
- Өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно. Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай.
- Менингококкт халдвар 1950 оноос хойш бүртгэгдэж, гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгджээ.
- Менингококкт халдварын өвчлөл 3, 4 дүгээр cap болон 9, 11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг.
- Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин .
- Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт.
- хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.
- Хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгоно. Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг.
- Хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй.
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар.
- Хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: Үндэсний шуудан
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
71
9
6
7
1
31
4
19
22
635199
170 эможи
Aaa
2022-03-13 00:25
Ene neree yumuu amidrhad hetsvv bolood bna shuu yanaa huuhdvvd minee burhan mine
Bi
2022-03-12 15:51
Vakysin hiilgsn hvvhdvvd Ed tohioldoj bnuu
Зочин
2022-03-12 09:12
Яаралтай үед гэрийн нөхцөлд авах арга хэмжээ бичсэн бол
Otgontugs
2022-03-11 19:20
Haana bna baktsin
Зочин
2022-03-11 12:04
Халдварт дээр 2 оос дээш насны хүүхдэд төлбөртэй вакцин хийж байгаа гэсэн
Төртүвшин
2022-03-11 10:41
Өөр илүү мэдээлэл явуулаарай. Ийм мэдээлэл явуулаад орхичихоод өвчин биш л байна. Баярлалаа
Anhtuya
2022-03-11 08:40
Waktsin bhgvi ymuu bhgvi bol ydaj sergiileh arga hemjeeg dariuhan awah heregtei ym bishv
Зочин
2022-03-11 01:16
Корона дайн бас юун мэнинкозк пзда тайван амьдармаар байна
Зочин
2022-03-10 22:34
Вакцин байхгүй юмуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс