УХТЭ зүүн бүсийн аймаг, дүүргүүдтэй ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ байгууллаа

2022 оны 3 сарын 05

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022”- ыг зохион байгуулж байна. УХТЭ өнөөдөр зүүн бүсийн таван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь болон Улаанбаатар хотын зүүн бүсийн дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдтэй гурван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нар болон Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин, Дорноговь аймгийн НЭ-ийн дарга Э.Ундармаа, Говьсүмбэр аймгийн НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ, Хэнтий аймгийн НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, Сүхбаатар аймгийн НЭ-ийн дарга Д.Мөнхзул, Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, Багануур дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Багахангай дүүргийн ЭМТ-ын дарга Х.Ганбат  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Уулзалтын эхэнд УХТЭ Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган 2021 онд шинээр хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж илтгэл тавьж хамтран ажиллах саналуудаа хуваалцлаа.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа төвлөрсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Дэлхий нийт хавдрын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад чиглэж байгаа бөгөөд хавдрын өвчлөлийг бууруулах, ялангуяа орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг хүргэх чиглэлд бид зүүн таван аймаг, зүүн гурван дүүргийг мэргэжил арга зүйгээр хангах, хамтарсан уулзалт, сургалт, зөвлөгөөн, үзлэг, мэс заслын тусламж үйлчилгээг зохион байгуулах ажлуудыг хийхээр энэхүү санамж бичигт гарын үсэг зурж байна” гэж онцолж байв.

Arslan.mn

Уулзалтын үеэр Налайх дүүргийн ЭМТ-ын дарга Л.Байгаль “Бид өмнө нь ЭХЭМҮТ болон УНТЭ- тэй тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажилладаг байсан бөгөөд энэ удаад УХТЭ-тэй урт хугацааны Бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болсондоо баяртай байна. 2020 оны Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг манай аймагт үзүүлдэг болсноос хойш аймгийн иргэд УХТЭ-ээр үйлчлүүлэхдээ маш сэтгэл ханамжтай байдаг гэдгийг онцолъё.

Бидэнд бодлого, менежмент, ур чадвар, мэдлэг мэдээллийн зөвлөн туслах үйлчилгээ байнгын хэрэгцээтэй байдаг бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд УХТЭ-д хэрэгжих төсөл хөтөлбөрүүд дээр хамтран оролцож, хамтдаа хөгжих болсондоо баяртай байна” гэв.

Arslan.mn

Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин:  “УХТЭ, Үндэсний оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. УХТЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж байгаа сайн туршлагыг хэрэгжүүлэх саналтай байна. Манай эмнэлэг Моноплан ангиографитай болж энэ сардаа багтаан Эрүүл мэндийг дэмжих төвөө ч нээх бөгөөд та бүхэн биднийг арга зүйгээр дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний хамтын ажиллагаа амжилттай байж төвлөрлийг бууруулж, хүн бүрд хүрч үйлчилдэг цахим шилжилтэд анхааран, алсын зайн оношилгоо үйлчилгээг хөгжүүлж ажиллана гэж итгэж байна” гэв.

УХТЭ нь ирэх дөрөвдүгээр сард хамтын ажиллагаатай орон нутгийн Эрүүл мэндийн төвүүд дээр ажиллах бөгөөд энэ хүрээнд зайн оношилгоо буюу телемедицины сургалт, зөвлөлгөөн зохион байгуулж орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхээр  төлөвлөн ажиллаж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635065
1 эможи

keyboard_arrow_up