Их эмч Э.Өнөржаргал: Шодойн хөвчрөлийн хямрал ичих зүйл биш
Le Ciel Clinic эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.
Бэлгийн харилцаанд орох үед эрэгтэйн бэлэг эрхтэн хангалттай хөвчрөхгүй эсвэл дур тавилт өмнөхөөсөө илүү хурдан болохыг шодойн хөвчрөлтийн хямрал буюу бэлгийн сулрал гэнэ.
Бэлэг эрхтэн хэвийн үед 5мм.муб даралттай байдаг. Харин хөвчрөл эхлэх үед 80-90мм.муб болж бүрэн хөвчрөх үедээ 150-270мм.муб даралттай болдог.
Дэлхийд хийсэн судалгаагаар нийт хөвчрөлийн хямралд орсон хүмүүсийн 90% огт эмчид ханддаггүй. Харин 5% эмчид хандаж үлдсэн 5% найз нөхөд эсвэл сонссон зүйлээ хэрэглэж үзсэн байдаг.
Дэлхийд хийсэн судалгаагаар шодойн хөвчрөлийн хямрал 52% -тай байна. Харин манай улсад 64%-тай байна. Энэ нь бусад орноос илүү үзүүлэлт. Энэ нь тамхи таталттай холбоотой 16-64 насны хүмүүс дунд хийсэн судалгаагаар 49,6% тамхи татдаг.
Шалтгаан
- Элэг бөөрний дутагдал
- Таргалалт бүсэлхий 94 дээш
- Сэтгэл зүй
- Чихрийн шижин
- Насжилт 40-70 хэвийн үзэгдэл
- Хорт зуршил
- Судасны гаралтай
Шинж тэмдэг
- Бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх
- Бэлэг эрхтэн хөвчирч байгаа боловч удалгүй сулрах
- Бэлгийн хавьталд орох хүсэл буурах
Бэлгийн сулрал өвчнийг эмчлэхгүй явах нь бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх, өөрөөсөө ичих, сэтгэл санаагаар унах, бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх, цаашилбал үр тогтоох чадварт ч сөргөөр нөлөөлөх талтай.
Урьдчилан сэргийлэх
Дээр хэлсэн шалтгаануудыг арилгах, амьдралын хэв маягаа зөв байлгах нь бэлгийн сулралаас сэргийлэх болно. Та өөрөөс шалтгаалах дараах алхмуудыг амьдралдаа хэвшүүлээрэй.
- Тамхинаас гарах
- Илүүдэл жингээ хасах
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Алкоголиас татгалзах
- Давсны хэрэглээгээ багасгах
- Бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй ярилцах
- Эрүүл, зөв хооллох
- Ажил, амралтаа зохицуулж стерссээ цаг тухай бүрт нь зөв тайлах.
Мөн бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хоол хүнснүүдийг тогтмол, зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл: сармис, алмонд самар, лууван, лемон, загасны мах, зэрлэг жимс зэрэг нь цусны эргэлт сайжруулах, бэлгийн дур хүсэл өдөөх төдийгүй түрүү булчирхайн үйл ажиллагаанд ч сайн нөлөөтэй.
Холбогдох утас: 8601 0488