Л.Бямбасүрэн: Сонсож байгаа хэрэгслийнхээ чанга сулын хэмжээг 60 хувиас дээш байлгавал СОНСГОЛ ГЭМТЭХ аюултай

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

ДЭМБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “To hear for life, listen with care” буюу "Насан туршдаа сонсохын тулд сонголоо хамгаалъя” уриатай тэмдэглэж буй. Манай улсын хувьд 2006 оноос хойш уг өдрийг тэмдэглэж эхэлсэн.   Энэ өдрийг тохиолдуулан УНТЭ-ийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч  Л.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Дэлхий дээр сонсголын бэрхшээлтэй 1.6 тэрбум хүн байдгаас 460 сая орчим нь таг дүлий хүн байдаг.  Үүний  34 сая нь 0-18 насны хүүхдүүд байна. Өөрөөр хэлбэл дэлхийн нийт хүн амын 20 хүн тутмын нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж үздэг.

1960 оны мэдээгээр дэлхийн хүн амын 38 орчим хувь нь хот газар амьдарч байсан бол 2018 оны мэдээгээр нийт хүн амын 50 орчим хувь нь хот газар амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор  бага буурай оронд тохиолддог дунд чихний архаг үрэвсэлтэй  холбоотой үүсдэг дотор шуугиантай үүсэх сонсголын алдагдал бэрхшээл их гарч байна.

Мөн чихэвчийг яаж хэрэглэх, сурагчдад нарийн  зөвлөгөө өгч ажиллаж байна. ДЭМБ-аас 60 60-ийн харьцаатай сонсголоо хамгаалах дүрмийг боловсруулж өгсөн.

Залуус шуугианы гаралтай сонсгол бууралтад өртөж байна. Энэ нь чихэвчийн хөгжмийн буруу хэрэглээнээс хамааралтай. Чихэвчээр дуу сонсохдоо 60/60 хэмжээст дүрмийг баримтлах шаардлагатай. Энэ нь хөгжмийг 60 децибиль хэмжээнээс хэтрүүлэхгүй сонсох, өдөрт 60 минут чихэвчээр дуу сонсох дүрэм юм.

60-60 ийн харьцаа гэдэг нь тухайн  сонсож байгаа хэрэгслийнхээ чанга сулыг хэмжээг  60-аас хэтрүүлэхгүй өдөртөө 1 цаг сонсож байвал сонсголоо гэмтээхгүй. Өдөрт 60-аас дээш сонсвол сонсгол гэмтэнэ гэсэн үг.

Мөн дунд чихний архаг өрөвсөлтэй юм гарч байвал мэргэжлийн эмчид хандах ёстой.

Тэгвэл сонсгол бууралт, дүлийрлээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэвэл:

  • Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулах
  • Чих, хамар, хоолойн өвчлөл, осол гэмтлээс сэргийлэх
  • Чих өвдсөн тохиолдолд бүрэн эмчлүүлэх
  • Хөгжим сонсохдоо чихэвчээр удаан хугацаанд чанга дуугаар сонсохоос зайлсхийх
  • Хэт өндөр дууч чимээтэй газар чихний бөглөө хэрэглэх - 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг бөгөөд чихний бөглөө 5-45 децибелээр дуу чимээг бууруулдаг.
  • Эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж, чимээ шуугиан үүсгэгчээс аль болох холдох, бүгдийг нь унтрааж, түр чихээ амраах
  • Жирэмсний хяналтад эрт орж, тогтмол үзүүлэх

Сонсгол бууралтын 60 орчим хувийг урьдчилан сэргийлж, эрт оношлох боломжтой тул тогтмол үзлэгт хамрагдахыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
635020
6 эможи

Мөнхзул
2022-03-03 20:36
Дэмжиж бнаа.Сонсголоо хайрлая.
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up