ЗӨВЛӨЕ: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ЧУХАЛ АРГУУД

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих,  булчингаар өвдөх, бие сульдах зэрэг ерөнхий шинжээр илэрдэг.

Иргэд ковидын халдвар болон томуу, томуу төст өвчлөлийг ялгахгүйгээс дур мэдэн буруу эмчилгээ хийх, биеийн байдлаа хүндрүүлэх эрсдэл багагүй тохиолдож байгааг УГТЭ-ээс  анхаарууллаа. 

Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс  эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

Үүнд:

  • Амны хаалт тогтмол хэрэглэх
  • Ханиаж найтаалгах үед амны алчуур, сальфетка хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ихээр уух
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
  • Гараа тогтмол угаах
  • Амин дэмээр баялаг тэжээлэг хоол, унд хэрэглэх.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАХ ВЭ ?

  • Эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлан хэвтрийн дэглэм сахих
  • Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
  • Томуу, томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

УГТЭ, Нийгмийн эрүүл мэндийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635009
1 эможи

Эрүүл мэндийн алба
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up