Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг нээлээ
2022 оны 3 сарын 02
Архангай аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг ашиглалтад орууллаа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрээр "21 аймгаас анхлан Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна. Цаашид аймаг бүрт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдан эрт илрүүлгийг зохион байгуулах болно" хэмээв.
Төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634990
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс