СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье”

2022 оны 3 сарын 02

Arslan.mn

2022 онд Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, дэлхийн удирдагчдын амласан амлалтад хүрэхийн тулд хөрөнгө оруулалт яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байна.

Сүрьеэгийн тархалтыг таслан зогсооход өмнөх онуудад гаргасан ахиц дэвшлийг эрсдэлд оруулсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг өөрчлөх, ДЭМБ-ын бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх зорилтын хүрээнд урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний тэгш хүртээмжийг хангахад онцгой анхаарах нь чухал юм.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр илүү олон сая хүний амь насыг аварч, сүрьеэгийн тархалтыг таслан зогсоох үйл явцыг эрчимжүүлнэ.

Сүрьеэг таслан зогсооход хөрөнгө оруулалт хийе. Амь насыг аваръя!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634983
1 эможи

keyboard_arrow_up