УГТЭ: Тархи, нугасны хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоох төхөөрөмжийг суурилууллаа

2022 оны 2 сарын 28

 

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус эмнэлэгт эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг дээшлүүлэхэд нэн шаардлагатай мэс заслын багаж хэрэгсэл, өндөр өртөг, хүчин чадал бүхий оношилгоо эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Үүний хүрээнд тус эмнэлэгт Герман улсын тоног төхөөрөмжийн мэргэшсэн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “BRAIN LAB” брэндийн мэдрэлийн мэс заслын навигацын төхөөрөмжийг суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулав.

Мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмж нь гурван хэмжээст дүрслэл ашиглаж тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоодог бөгөөд энэхүү төхөөрөмжийг ашигласнаар гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага учирдаг төдийгүй тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авахад чухал ач холбогдолтой аж.

Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа хэмээн Улсын Гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634905
1 эможи

Зочин
2022-03-02 09:29
Урчадвартай хамт олонд хэрэгтэй техник байнадаа, Ажил үйлсэд нь амжилт хүсэе
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up