УХТЭ: “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах“ хүрээнд сувилагч, мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгээс  сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, сувилахуйн стандарт ажиллагааны зааврыг шинэчлэн боловсруулах зорилгоор "Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах" семинарыг зохион байгууллаа.

Уг семинарыг БНСУ-ын Канбуг Самсунг эмнэлэг болон KOFIH төслийн бүрэн санхүүжилтээр Сувилахуйн алба зохион байгуулж, тус эмнэлгийн сувилагч, мэргэжилтнүүдийг чадвахжууллаа.

УХТЭ-ийн зүгээс сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Канбуг Самсунг эмнэлгийн Сувилахуйн албаны сургалт хариуцсан менежер Ким Мюу Ёнь, Амбулаторын ахлах сувилагч Юүнь Бён Сонь, төслийн хариуцагч Хо Да Сум, Төслийн зохицуулагч Пак Даль Рим, Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, Монголын сувилагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн С.Алтанбагана, Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн багш СУ-ны докторант Л.Дондоосүрэн нарт талархал илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634721
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up