С.АЛТАН-ОЧИР: УНТЭ анх удаа тархины дөрөвдүгээр ховдлын хавдрын МЭС ЗАСЛЫГ амжилттай хийлээ

2022 оны 2 сарын 21

Arslan.mn

Улын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн харьяан дахь мэдрэлийн мэс заслын багийн ахлагч С.Алтан-Очиртой ярилцлаа.

- УНТЭ хоёрдугаар сард тархины дөрөвдүгээр ховдлын хавдар авах мэс заслыг анх удаа амжилттай хийсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Тархинд тохиолддог хавдар нэлээн элбэг байдаг. Монголд жилдээ 260 гаруй хүн мэс заслын тусламж, үйлчилгээг авдаг тоон мэдээлэл байдаг. Энэ төрлийн мэс заслыг УГТЭ-т түлхүү хийдэг бөгөөд УНТЭ нь Эрүүл мэндийн сайдын Төвлөрлийг бууруулах ажлын хүрээнд энэ төрлийн мэс заслыг хийж эхэлж байна. Тархины хавдрыг байрлалаар нь духных, чамархайн, өнчин тархиных гэх мэт олон хувааж үздэг.

Тархины дөрөвдүгээр ховдол нь барагцаагаар шилэн хүзүүний харалдаа цаана буюу толгой хүзүүний заагт байрладаг, эргэн тойрондоо чухал бүтцүүдийг агуулсан байдгаараа их онцлогтой.

Урд хэсэгтээ уртавтар тархи, хоёр хажуу талдаа тархины багана, бага тархины өтөнцөр хэсэг, доод талдаа нугастай залгагддаг хэсгүүдтэй зэрэгцэн оршдог. Тархины уртавтар тархи нь гэмтэл гарвал хүний амин эрхтний үйл ажиллагаа алдагддаг. Өөрөөр хэлбэл зүрх, амьсгал зогсох эсвэл тасралгүй бөөлжих гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлийг бий болгодог. Энэ төвийх нь үйл ажиллагаануудыг нь хөндөхгүйгээр бага цочроож хавдрыг нь авна гэдэг нь нарийн ур чадвар, технологи, туршлага шаардагддаг. Мэс заслын үед  тархины бичил мэс заслын багажуудаас гадна сайн чанарын микроскоп, чадварлаг хамт олны хүчээр хийгддэг. 

 Аливаа мэс засал нь багийн ажил байдаг бөгөөд мэс засал, мэдээгүйжүүлэг болон сувилагчийн багтайгаа хамтран эмнэлэгтээ анх удаа энэ төрлийн мэс заслыг амжилттай хийлээ.

- Өвчтөний маань биеийн байдал хэр байна вэ?

-Тус өвчтөн манай эмнэлгийн элэг цөсний эмчийн хяналтад байсан. Толгой нь өвдөж чих нь дүлийрэх зовиур гарч байсан тул тархины MRI-аар хавдар илэрч оношлогдсон.

Тархинд байсан хавдар нь хэмжээний хувьд томорсон зохих хэмжээний хүндрэлүүд гарсан байсан учраас яаралтай мэс засал хийж амжилттай болж өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан.

Одоо мэс заслын дараах хяналтандаа ороод явж байгаа.

-Тархины мэс засал олон улсад хамгийн өртөг өндөртэй мэс заслын төрөлд ордог. Иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?

Манай улсын хувьд ховор тохиолддог энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг төрөөс буюу Эрүүл мэндийн даатгалаас бүрэн даана гэж тусгасан байдаг.

Иргэн зөвхөн ор хоногийн мөнгөө төлөх зохицуулалттай. Гадаад улсад энэ төрлийн мэс засал маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ нь БНСУ-д мэс засал хийлгэвэл зөвхөн мэс заслын зардал нь л гэхэд ойролцоогоор 100 сая төгрөг болдог.

- Монгол улсад энэ төрлийн тархины хавдрын тохиолдол хэр их бүртгэгддэг вэ?

- Тархины дөрөвдүгээр ховдлын хавдрын эмгэг нь  томчуудаас илүү бага насны хүүхдэд элбэг тохиолддог. Хүүхдийн хувьд 95-96 хувьд  хортой хавдар эзэлдэг бөгөөд хавдар нь төрөлхийн байх нь элбэг. Шинж тэмдэг илрэхгүй, оношлогдохгүй явсаар хоёр нас хүрээд зарим нь түүнээс хойш насанд оношлогдох нь элбэг. Оношлогдсоноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээг аль болох түргэн үзүүлэхгүй бол амьдрах хугацаа багасах аюултай.

- Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
634691
17 эможи

Отгондэлгэр
2022-03-30 10:58
Алтан-Очир эмч маань үнэхээр мундаг чадварлаг эмч өвчтөн бүртэй тулж харьцаж бгаа байдлыг үнэнээр хэлж цаашид авах арга хэмжээ зөвөлгөөг маш сайн өгдөг. Нийт хамт олонд нь ажилын амжилт хүсэн ерөөе
Зочин
2022-02-22 15:57
yg tiim turliin hagalgaag hiij hanii mini ami nasiig avarsn achtai emch .
Зочин
2022-02-22 15:56
mash mundag emch dee amjilt husiy.
Saraa
2022-02-22 07:35
Bayr hvrgie amjilt sain bna
Зочин
2022-02-21 14:37
найздаа амжилт хүсье
УНТЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
С.Алтан-Очир
Тархины мэс засал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up