О.Батбаяр: Энэ сарын 23-ныг хүртэл Монголоос нислэг хүлээн авахгүй хэмээн БНСУ-аас мэдэгдсэн

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна.

Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634639
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up