Ц.Билэгтсайхан: Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн ЗУРГААН АЙМАГ байна
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай улсад КОВИД-19-ийн Омикрон хувилбарын давлагаа Дельта хувилбарын давлагаанаас өндөргүй байна. Харин гадаадад омикроны давлагаа дельтагаас 4-5 дахин өндөр байсан судалгаанууд гарсаан байна.
Монголд Өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна. Омикроны ид ачааллын үетэй харьцуулахад орны ачаалал буурсан үзүүлэлтүүд орон даяар харагдаж байна.
Сүүлийн долоо хоногт ОХУ, БНГУ, АНУ-д өвчлөл өндөр хэвээр байна. Мөн манай улсын иргэд их зорчдог улсуудад халдварын тохиолдол өнөөдөр байгаа гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, Турк, Япон, БНСУ-д орж байна. Тиймээс иргэд та бүхэн ажил, аялалын шугмаар гадагшаа зорчихдоо анхаарлаа сулруулалгүй халдвар хамгааллын дэглэмээ чанд мөргөхийг анхааруулж байна.
Тандалт судалгааны ажлууд ХӨСҮТ дээр тогтмол хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар таван тохиолдлоос дээш кластрлан тархсан нийт 13 тохиолдол бүртгэгдээд байна. Хичээл, сургууль танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуульд халдвар голомтлон тархаж байгаа анхаарал хандуулах шаардлагатай байгааг илтгэж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын мэдээллээс харахад ковидын эрсдэл огт буураагүй гэдгийг олон нийт анхаарах хэрэгтэй.
Мөн томуу, томуу төст өвчний өвчлөл орон нутгуудад нэмэгдэж байна. Хувилбарын тандалтын судалгаа хийхэд найман төрлийн вирус орчилд орж тодорхойлогдсон. Үүнд, томуугийн А хүрээний H3N2 вирус, үлдсэн нь томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд тодорхойлогдлоо.
Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжлийн буюу шар түвшинд байна. Шар твшинд байгаа нийт долоон аймаг, алаг цоог улбар шар түвшинд найман аймаг, улаан түвшинд зургаан аймаг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад улаан түвшинд орсон аймаг таваар нэмэгдэж дэгдэлтийн эрчим өндөр болж ялагуяа орон нутагт нэмэгдсээр байна." гэв.