Б.Бумдэлгэр: Гадаадад зорчих иргэд ХӨСҮТ, Интермэд эмнэлгийн лабораторид PCR шинжилгээ өгөх шаардлагатай
ХӨСҮТ-өөс гадаадад зорчих иргэд PCR шинжилгээ хэрхэн хийлгэх болон шинжилгээний хариу авах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.
Тэрбээр "Гадаадад зорчих иргэд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори болох ХӨСҮТ-ийн Төв лаборатори, Интермэд эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ. Манай улсад PCR шинжилгээ хийдэг олон лаборатори байгаа боловч улс орнуудын хил дээр манай шинжилгээ чанарын шаардлага хангаагүй гэж улаан бүсэд орж байсан учир 2021 оны есдүгээр сард ЭМ-ийн сайдын тушаал гарч, олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгийг гадаадад зорчих иргэдээс шаардах болсон.
Гадаадын улс орнууд иргэдээс 24-72 цагийн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа учир иргэд явахынхаа өмнөх өдөр ирж шинжилгээ өгвөл илүү баталгаатай."гэв.
ГАДААДАД ЗОРЧИХООР ХӨСҮТ-ИЙН ЛАБОРАТОРИД PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
- Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээний сорьцыг өдөр бүр Амбулаторийн 1 давхрын “КОВИД-19 чартер шинжилгээ гэсэн өрөөнд 08:30-11:00 цагийн хооронд авна.
- Ирэхдээ гадаад паспортын хуулбарыг авчирна.
- Шинжилгээний төлбөр болох 50,000 төгрөгийг кассанд зөвхөн картаар тушаана.
- Хариуг шинжилгээ өгсөн өдрийн оройн 22:00 цагаас хойш шинэ лабораторийн 104 тоотод олгоно.